Эштон Катчерын найз бүсгүй жүжигчин Мила Кунисыг жирэмсэн болсон талаар хэвлэлүүд шуугьсан юм. Гэсэн ч тэр өнөөг хүртэл ямар ч тайлбар хийгээгүй байна. Мила Кунис саяхан Лас Вагес хотноо болсон шинэхэн киноны нээлтийн арга хэмжээнд хамтран тоглогч Ченнинг Татумтай хамт зургаа авахуулахдаа богино цэнхэр даашинз өмсөж иржээ. 30 настай кино од хажуу тийш зогсож жирэмснээ нуух гэж оролдсон байна. Харамсалтай нь жүжигчин бүсгүй жирэмсэн гэдэг нь улам тод гарчээ.







