
Малайзын онгоцны хэлтэрхий байж болох 300 гаруй объект Энэтхэгийн далайд хөвж буйг Тайландын хиймэл дагуулаар авсан зураг гэрчилсэн юм. Хайгуулын талбайн үзэгдэх орчин сайжирч байгаа ч юу ч илрүүлж чадаагүй байна. Онгоц ор сураггүй алга болсоноос хойш нисэгчдийг санаатайгаар сүйрүүлсэн гэсэн таамаглал гарч, гэр орныг нь нэгжсэн юм. Онгоцны ерөнхий нисэгч Захарие Ахмад Шахыг мэдээллийн санг санаатайгаар устгасан байж болзошгүй гэсэн мэдээлэл цацагдсаны дараа түүний хүү Ахмад Сед худал мэдээллээ зогсоохыг шаарджээ. Тэрээр “Аав маань хэзээ ч онгоц санаатайгаар сүйрүүлэх хүн биш” гэж хэлсэн байна. Захарие нь 18 мянган цаг агаарт нисэхдээ ур чадвараа гайхуулж явсан туршлагатай нэгэн юм.
Сэтгэгдэл (4)