Туркийн ерөнхий сайд Рэжеп Таийп Эрдоган өчигдөр болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд ялалт байгуулсанаа мэдэгдэв. Эрдоганы Засгийн газар эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, авилгал авч буйг Туркчууд эсэргүүцэн жагсаал зохион байгуулсан хэдий ч ийнхүү ялалт байгуулж чаджээ. Ерөнхий сайд Эрдоган “Жагсагчид ийм мэдэгдэл хийхийг хүсээгүй боловч өнөөдөр ард түмэн л үнэнийг хэлж чадна шүү дээ. Тиймээс ард түмний шийдвэрийг хүндэтгэнэ” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна. Сонгуульд нийт дүнгээр Эрдоган ялалт байгуулсан ч сөрөг хүчний нам томоохон хотуудад илүү их дэмжлэг хүлээжээ. Өнгөрсөн оны долдугаар сард эхэлсэн Засгийн газрын эсрэг жагсаалын үеэр тархиндаа гэмтэл авсан 15 настай хүү амиа алдсан нь Турк улсад эсэргүүцлийн шинэ давалгаа авчирсан юм. Гэсэн хэдий ч Твиттер, Фэйсбүүк зэрэг олон нийтийн сайтын үйл ажиллагааг зогсоосон “хатуу” ерөнхий сайдыг олон нийт дэмжсэн хэвээр байгаа бололтой.









