
Өнгөрсөн долоо хоногт 80 гаруй пуужин харваж, пуужингаар бороо оруулаад байгаа Хойд Солонгосчууд цөмийн туршилт хийхээ мэдэгджээ. Энэ талаар тус улсын төв телевиз олон улсад уламжлав. Энэ тухайгаа “Бид улсынхаа цөмийн зэвсгийн хүчийг нэмэгдүүлэх үүднээс туршилт хийнэ” гэж тус улсын гадаад яамнаас онцолсон байна. Өмнө нь пуужингийн туршилт хийх бүртээ энхийн зорилготой гэж тайлбарлаж байсан бол энэ удаа ийм сүржин мэдэгдэл хийсэн нь учиртай гэж олон улсын хэвлэлүүд онцолжээ. Хойд Солонгосчуудын энэ удаагийн цөмийн туршилт нь АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтад өгч буй хариу цохилт гэж ажиглагчид тайлбарлажээ. Өнгөрсөн онд Пхеньяны эрх баригчид Солонгосын хойгт дайн хийнэ гэж заналхийлж байсан билээ.
Сэтгэгдэл (1)