
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар дөрвөн цаг хэлэлцсэний эцэст ямар ч үр дүн гарсангүй. Жон Керри Крымээс цэргүүдээ гаргахыг Оросоос шаардсан бол Лавров Украиныг өөрсдийн газар нутгийн нэгэн хэсэг хэмээн зүтгэсээр байв. Оросууд Украиныг өөрсдийн эдийн засгийн загвараар хөгжүүлж, хэл, соёл, шашин шүтлэгийг нь сонгох эрхтэй гэжээ. Харин Жон Керри Украин дахь хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардсан байна. Энэхүү хэлэлцээр нь Крымийн хойг дахь хямралыг дипломат замаар шийдвэрлэх хүчин чармайлт байсан боловч үзэл бодол зөрөлдсөн хэвээр байгаа ажээ.
Сэтгэгдэл (2)