
Олон улсын шүүхээс Японы Засгийн газрын Өмнөд туйл дахь халим агнуурын хөтөлбөрийг зогсоох ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Норвеги, Исланд, Австралийн мэргэжилтнүүд Япончууд халимыг судалгааны зорилгоор бус ашиг хонжоо олох гэж агнаж байгаа хэмээн маргаан үүсгэсэн юм. Шүүхийн шийдвэр Япончуудын эсрэг гарч, халим агнах бүх лицензүүдээсээ татгалзахаар болжээ. 2005 онд эхэлсэн хөтөлбөрийн хүрээнд Япончууд 3,600 жижиг саарал халим агнасан ч шинжлэх ухаанд үр өгөөжөө өгч чадаагүй юм. Тэд нэн ховор зүйлийн халимыг нядалж, махыг нь зарж байгааг нотолсон байна. Япон улс 1986 онд халим агнахыг хуулиар хориглосон ч Өмнөд туйл, Номхон далайн өмнөд хэсгээр судалгааны зорилгоор агнаж байжээ.
Сэтгэгдэл (1)