Германчууд 1939 оны дайнд Нацистуудын Польшийн үндэсний музейгээс олзлон авсан зургийг буцаан олгожээ. Германы эзлэн түрэмгийллийн бай болсон энэ бүтээл нь Венецийн зураач Францеско Гуардигийн “Ордны шат” нэртэй уран зураг юм. Бүтээлийг Германы гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер Польшийн төлөөлөгч Радослав Сикорсид хүлээн өгсөн байна. Уран зургийг Дэлхийн хоёрдугаар дайны дараа Гейдельбергийн их сургуульд байрлуулж байгаад үндэсний уран зургийн галерейд хадгалах болжээ. Уг бүтээл Польш улсаас гаралтай болохыг 1990-ээд онд тогтоосон аж. Германчууд Моцарт, Бетховены гар бичмэл зэрэг нэн ховор 300 мянган баримтыг сэргээн засварлахаар төлөвлөж байна.



