Крымийн ахлах прокурор Наталья Поклонская Япончуудын сонирхлыг ихээр татах болжээ. Түүний том цэнхэр нүд, эгдүүтэй төрхийг дууриалган богино хэмжээний анимэйшн бүтээсэн нь интернэт хэрэглэгчдийн анхааралд өртсөн байна. Прокурор бүсгүй өөрийг нь хүүхэлдэй болгосныг мэдээд ихэд гайхан өөрийн эрхгүй инээд алджээ. 12 жилийн ажлын туршлагатай Наталья прокурор ихэнхдээ зохион байгуулалттай гэмт хэргийг шалгаж байсан гэнэ. Крымийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулсаны дараа Натальяг ахлах прокуророор томилсон юм. Түүнийг ажлаа хүлээж аваад хэвлэлийн бага хурал хийхэд ойр дотныхон нь хүлээн зөвшөөрөөгүй байна. Гэсэн ч “Би гэмт хэрэгтэн биш учраас үнэнийг хэлэхээс айхгүй” хэмээн зоригтой мэдэгдсэн юм.









