Парис хотын амбан захирагчаар социалист намаас нэр дэвшсэн Анн Идальго сонгогдсон байна. Ийнхүү Франц улсын нийслэл, “хайр дурлалын хот” өргөмжит Парисыг анх удаа эмэгтэй хүн захирахаар болжээ. Өдгөө 54 настай Анн Идальго нь 13 жилийн турш хотын орлогчоор ажилласан байна. Парис хотын агаарын бохирдол стандартаас хол зөрөөд байгаа энэ үед шинэ захирагч Анн Идальго амжилттай ажиллаж чадна хэмээн сонгогчид итгэл хүлээлгэжээ.

