
ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн ХIХ удаагийн олон улсын уламжлалт тэмцээн Улаан-Үд хотын Биеийн тамир, спортын цогцолборт гуравдугаар сарын 29-30-нд амжилттай болж, уг тэмцээний 70 кг-д хүч үзсэн манай тамирчин Б.Батзориг алтан медаль хүртлээ. Тус тэмцээнд Азербайжан, Беларусь, БНХАУ, Казахстан, Киргиз, Монгол, Узбек, Украин, Энэтхэг, Япон зэрэг гадаадын 10 орон, ОХУ-ын бүрэлдэхүүний Кемеров, Новосибирск, Эрхүү муж, Байгалийн чанад дахь болон Красноярскийн хязгаар, Буриад, Хакас, Тува, Якут зэрэг 14 бүгд найрамдах улс, муж, хязгаарын нийт 131 бөх оролцжээ.