
Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн гарам Дуган цагаан амралт уруудаад суврагын хойд аманд утаатай түймэр гарч байна шатаж байна гэсэн дуудлагаар НОБГ-ын Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 28 дугаар ангийн 12 албан хаагч 1 автомашинтайгаар, орон нутгаас 20 иргэнтүймэр унтраах багаж хэрэгсэлтэйгээр очиход Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг Баянбулагийн аманд 10га орчим газар хээрийн түймэр гарч байсныг шуурхай ажиллан 20.00 цагт цурманд оруулан 21.30 цагт бүрэн унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/