
Цагаан ордонд буун дуу гаргаж, ерөнхийлөгч Барак Обамаг хөнөөхийг завдсан этгээдэд 25 жилийн хорих ял оногдуулжээ. 23 настай Оскар Ортега Гернандез нь 2011 онд дээрх халдлагыг үйлдсэн байна. Тэрээр Үндсэн хуулийн өргөн чөлөөнөөс Цагаан ордон хүрэх замд винтов буугаар агаарт бууджээ. Прокурорууд түүнийг Барак Обама ерөнхийлөгчийг үзэн ядаж, холбооны засгийн эсрэг хувьсгал эхлүүлэх чин хүсэлтэй байсан гэж үзжээ. Мөн энэхүү аюултай үйлдлээ хийхийг олон сар төлөвлөсөн болохыг нотолсон байна. Гернандез Ирак, Афганистан зэрэг бусад оронд өдүүлж буй Америкийн дайныг эсэргүүцсэн ажээ.