
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын 4-р хороо 48 дугаар байрын 3 дугаар орцонд химийн бодис үнэртээд, хүмүүсийн амьсгал боогдоод байна гэсэн дуудлагаар Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гарахад нийтийн эзэмшлийн хонгилд БНХАУ-д үйлдвэрлэсэн хар өнгийн будаг цацсан, үнэр тухайн айлд бага хэмжээний үнэртэж байсан байжээ. Улмаар иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийхэд хэвийн байсан байна. Юутай ч будгийг хэн цацсан, хүний биед хэр хортой эсэхийг шалгаж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/