
Баруун Африкийн Нигерь улсын Вүдаби омгийн эрчүүд бие биеийнхээ эхнэрийг хулгайлдаг заншилтай юм байна. Энэ омгийнхон хэнтэй гэрлэхийг эцэг, эх нь нярай хүүхэд байхад нь шийдэж өгдөг. Тиймээс гэрлэх хүртлээ цусан төрлийн холбоотой хүмүүс шиг хоорондоо харилцах ёстой. Гэхдээ жил бүр зохион явуулдаг Гировил наадмын үеэр эрчүүд нь нүүрээ будаж, гоёл чимэглэлийн хувцас өмсөн бусдын эхнэрийн сэтгэлийг татах гэж бүжиглэж эхэлнэ. Шинээр гэрлэсэн эхнэр нь сэтгэлд нь хүрэхгүй бол энэ ёслолоор өөрийг сонгох боломжтой бөгөөд ийм маягаар гэрлэсэн хүмүүсийг албан ёсоор хүлээн зөвшөөрдөг. Ингэж гэрлэсэн хосуудыг сайхан гэр бүл гэж үздэг байна.