
Завхан аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлөөс “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлэх гэж байна. Учир нь төрийн байгууллагын зорилт, чиг үүргийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд хүний нөөцийн хөгжил чухал үүрэгтэй. Иймд аймгийн Төрийн албаны салбар зөвлөл “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг үнэлж дүгнэх журмыг боловсруулжээ. Энэхүү хөтөлбөрийг 2014-2018 он хүртэл хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг улсын төсвийн хөрөнгө, орон нутгийн төсөв, нөөц сангийн хөрөнгө, бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр болжээ.