Хятадын Хунань мужид зохион байгуулагдсан савласан мөсөн дотор зогсох тэмцээнд Чень Кецай, Жин Шонбао нар ялалт байгуулж, Геннисийн дээд амжилтын эзэн болжээ. Битүү мөсөөр хучигдсан бүхээг дотор дотуур өмднөөс өөр хувцасгүйгээр зогсоно гэдэг асар их тэвчээр билээ. Тэгвэл тэмцээнд оролцогч Чен 118 минут, Жин 120 минутын турш мөсөн дунд зогсож чадсан байна. Тэд хоёулаа 115 минут зогсож тэвчээр гаргасан Голландын иргэний амжилтыг эвдсэн юм.

