
Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын хүү хар тамхины хэрэгт холбогдсон. Тэгвэл С.Цог нарын 12 хүнд холбогдох Давж заалдах шүүх хурал болж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан анхан шатны шийдвэрийг Давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон байдаг. Тиймээс С.Цог нарын хүмүүсийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн сард дахин болох байсан ч нэг өмгөөлөгч нь шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэж хүссэн учир өнөөдрийн болтол хойшилсон. Тэгвэл өглөө 09.30 цагт шүүх хурал эхэлсэн ч хоёр өмгөөлөгч нь хойшлуулах хүсэлт тавьсан учир дахин хойшиллоо. Тэгэхээр эл шүүх хурал энэ сарын 9-ний өдөр болох юм.
Дашрамд хэлэхэд Д.Сугарын хүү С.Цог нь 1987 онд төрсөн. Түүнтэй хамт Ц.Эрдэнэбилэг, Г.Бямбасүрэн, Б.Гүнбилэг, Д.Одхүү, Э.Золжаргал, Б.Энхтайван, Г.Ууганбаяр, О.Анударь, Т.Тамир, А.Анар, Н.Оюунжаргал нар шалгагдаж байгаа. Харин эдгээрийн өмгөөлөгчөөр Т.Мөнхтуяа, Р.Пүрэвлхам нар ажиллаж байна. Түүнчлэн зүйл ангийн хувьд Эрүүгийн хуулийн 188.2, 192.1, 192.2, 192.3.4-р зүйл ангиар шалгаж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)