
Япон улс 50 жилийн түүхэндээ анх удаагаа зэвсгийн экспортын хязгаарлалтаа хөнгөвчлөх шийдвэр гаргалаа. Япончууд АНУ-руу технологи нэвтрүүлж байсан хэдий ч бүх төрлийн зэвсгийн худалдааг бүрэн хориглож ирсэн юм. Энэ шийдвэр нь цаанаа цэргийн хүчээ зузаатгах бодлого явуулж байгаа хэрэг хэмээн Хятадын удирдагчид сэжиглэж байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа хүн төрөлхтний өмнө зэмлэл хүлээсэн Япончууд зэвсгийг бүрэн хориглосон хатуу хуультай болжээ. Олон арван жилийн турш зэвсгийн экспортыг хориглож ирсэн Япончуудыг улс төрийн хямралтай орнуудад цэрэг илгээх гэж байна хэмээн таамаглаж байна. Гэвч ерөнхий сайд Шинзо Абе үндэсний аюулгүй байдлаа хамгаалж, дайны дараах зарим нэг хязгаарлалтуудад стандарт тогтоох зорилготой хэмээн тайлбарлажээ.