
Хүүхдийг дотооддоо худалдан, хүний наймааны хохирогч болгож байгааг их сурвалжууд хэлж байна. “Хүүхэд өмгөөлөл” төрийн бус байгууллага гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдэд үнэ төлбөргүй өмгөөлөл үзүүлдэг. Тэд сүүлийн үед хүүхдийг уул уурхай хөгжсөн орон нутагт худалдсан хэргүүд дээр ажиллаж байна. Нийслэлд амьдардаг 11-16 насны цөөнгүй охид хүний наймааны гэмт хэргийн хохирогч болсон гэж “Хүүхэд өмгөөлөл” ТББ-ын Хуулийн ажилтан Н.Балдангомбо хэллээ.
Өнгөрсөн онд хүн худалдаалах гэмт хэргийн улмаас 226 хүн хохирсон. Үүний цөөнгүй хувийг хүүхдүүд эзэлж байгааг ч мэргэжилтнүүд хэлж байна.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлнэ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)