Францын шинэ Ерөнхий сайдаар Мануэль Вальс сонгогджээ
Францын Ерөнхийлөгч Ф.Олланд Засгийн газраа огцоруулж шинэ Ерөнхий сайдаар Мануэль Вальсийг томилжээ. Франц улс эдийн засгаа сэргээхийн тулд нийгмийн халамжийн хавтгайрсан хөрөнгө оруулалтаа цэгцлэх ёстой гэдгийг Ерөнхийлөгч онцлоод энэ үүргийг шинээр сонгогдсон Ерөнхий сайд хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. М.Вальс нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан, өмнөх Засгийн газартаа дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан туршлагатай улс төрч юм. Өдгөө 51 настай социалист намын гол лидерүүдийн нэг тэрбээр хатуу чиг шугам баримталдаг, аливаа дайралтын эсрэг улам чанга байр сууриа хамгаалах замаар тэмцдэг гэдгээрээ нэлээд алдартай нэгэн аж.