
Бельгийн нийслэл Брюсель хотноо НАТО-гийн гишүүн орнуудын гадаад хэргийн
сайд нарын уулзалт болж байна. Энэ удаагийн уулзалтаар гишүүн орнууд
хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээрүүдийг улам бүр
идэвхжүүлэх арга замуудын талаар санал солилцохоос гадна Украйны
асуудлаар цаашид хэрхэх талаар тус улсын гадаад хэргийн сайд А.Дешицтэй
нэлээд нухацтай ярилцсан байна. Умард Атлантын цэргийн эвсэл ОХУ-тай
хамтран хэрэгжүүлж буй ажлуудаа зогсоож, зүүн Европын орнуудтай хамтын
ажиллагаагаа идэвхжүүлэх болсон билээ. Тиймээс Балтын тэнгисийн орнуудад
цэргийн хүчээ нэмэгдүүлж, цэргийн байгууламж баазуудыг олноор байгуулах
болно гэдгээ мэдэгдээд байна.