
Тайландын Ерөнхий сайд И.ыг авилга авсан байж болзошгүй гэсэн хэргээр тус улсын хууль хяналтын байгууллага шалгаж эхлээд байгаа. Түүнийг мэдүүлэг өгөхөөр явж байхад нь нэгэн этгээд халдаж түлхэн унагаснаар түүний хөлийг гэмтээжээ. Ерөнхий сайдруу халдсан хэргийг Бангкок хотын цагдаагийн газар түргэн шуурхай илрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Харин И.Чиннаватын хөл гэмтэж, гипс тавиулсан тул эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурал нь дахин хойшилсон юм. Үүнийг шүүхэд гэм буруугаа хүлээхээс зугтаж байгаа заль гэж үзэн эсэргүүцэх хүмүүс олон байна.