Өчигдөр орой орон нутгийн цагаар 6:46 минутанд Чилийн хойд хэсэгт 8.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсэдсэн, эд хөрөнгө сүйрсэн тухай мэдээлэл байхгүй хэдий ч өмнөд Америкын Перу, Эквадор, Колумб, Панам, Коста Рика, Никаргуа зэрэг улсуудад цунамийн аюул нүүрлэх эрсдэл улам ихэсч байгааг мэдээллэж байна. Газар хөдлөлтийн голомт эрэг орчим газарт 12 милийн гүнд болсоныг АНУ-ын геологийн хүрээлэнгээс тогтоосон байна. Чилийн эргийн хотууд 2-3 м өндөр далайн давалгаанд цохиулж, их хэмжээний хөрсний нуралт үүсчээ. Чилийн гамшгаас хамгаалах албаныхан яаралтай нүүлгэн шилжүүлэлтийг эхлүүлсэн бөгөөд эхний ээлжинд 200 мянга орчим хүнийг яаралтай нүүлгэх шаардлагатай гэж үзэж байна.























































