Хятадын Маомин, Гуандон мужуудад хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлж буй нефть химийн үйлдвэрийг эсэргүүцсэн жагсаал болжээ. Энэ жагсаал хүчирхийлэл, мөргөлдөөн болон хувирч хэд хэдэн хүн шархадсан байна. Маомин мужийн 1000 орчим оршин суугчид жагссан бөгөөд цагдаа нар тэдний эсрэг нулимс асгаруулах хийгээр галлажээ. Мөн жагсагчдыг цахилгаан бороохойгоор цохисон байна. Мотоцикл унасан хэсэг залуус цагдаа нар руу чулуу, ундааны сав шидэлж, мөргөлдөөн үргэлжилсэн байна. Харин Гуандонг муж дахь жагсаалд цөөн хүн оролцсон аж. Хятадад албан ёсны зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан байгуулах нь хууль бусад тооцогддог. Тиймээс эрх баригчид дээрх үймээнийг зохион байгуулсан хүмүүсийг шалгаж, зохих шийтгэл оноохоор болжээ.






Сэтгэгдэл (1)