
АНУ-ын Техас муж дахь цэргийн баазад 2009 онд халдлага гарч 13 цэрэг алагдаж, 32 хүн шархдаж байжээ. Тэгвэл өчигдөр уг цэргийн бааз буутай этгээдийн дайралтанд өртөж, нэг хүн амиа алдан 14 хүн шархаджээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Энэ мэдээллийг сонсоод сэтгэл эмзэглэж байна. Тиймээс хэргийн учир зангилааг тайлах мөрдөн байцаалтыг нэн яаралтай явуулах болно” гэж мэдэгджээ. Халдлагад өртсөн “Fort Hood” нь 45 мянган цэрэг, 89 мянган иргэний албан хаагчтай дэлхийн хамгийн томоохон цэргийн баазуудын нэг юм. Цэргийн баазад 2009 онд халдлага гаргасан Маж Нидал Хасан хэмээх этгээдийг цаазаар авах ялаар шийтгэсэн ажээ. Тэрээр Афганистанд байрлаж буй Америкийн цэргүүдээс Талибаны босогчдыг хамгаалахын тулд гал нээсэн хэмээн мэдэгдэж байв. Энэ нь Америкийн цэргийн түүхэн дэхь хамгийн аюултай халдлагуудын нэг байсан юм.