
Багануур дүүргийн 5 дугаар хороо, Хэрлэн голын Улаан эрэгт 2 машин намагт суусан байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагаар дүүргийн ОБХ-ээс 4 албан хаагч 1 автомашинтай очиход "Делька", "Старекс" загварын суудлын автомашинууд намагт суусан байсныг татаж гаргасан байна. Иргэдийг голын намаг, шар усны үерээс болгоомжлохыг НОБГ-аас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/