
Тэгвэл өдгөө тус эмнэлэг ажил хэрхэн явагдаж байгаа талаар стратеги төлөвлөлт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Х.Бат-Ирээдүйгээс тодруулахад "Эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Манайх улсдаа ганц гэмтлийн чиглэлээр ажилладаг эмнэлэг учраас ачаалал маш их байдаг. Харин ойрын өдрүүдэд ачаалал багатай байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийн ихэнх нь дунд чөмөгний хугарал болон бусад хугарал гэмтлүүд зонхилж байна. Мөн бага насны хүүхдүүд ихээр түлэгдэж ирдэг. Өвлийн улирал хальтиргаа гулгаанаас болж янз бүрийн гэмтэл их гардаг учраас ачаалал ихтэй байдаг. Харин урин дулааны цагт барилгын осол, зам тээврийн ослын гэмтэл нэлээгүй гардаг юм. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай эмнэлгийн эм тарианы хомсдол орсон гэж яригдаад байгаа. Одоогоор хомсдол орсон зүйл байхгүй бүх зүйл хэвийн. Эмч нар ч гэсэн үүргийнхээ дагуу ажлаа хийж байгаа" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/