
Малайзын онгоц ор сураггүй алга болохыг Нигерийн зөн билэгч Т.Б.Жоуша урьдаас мэдэж байжээ. Тэрээр 2013 оны долдугаар сарын 28-нд илтгэл тавихдаа Азийн нэгэн улсад 200 гаруй хүн тээвэрлэсэн онгоц осолдоно хэмээн анхааруулж байсныг Африкийн “Эммануэл” телевизээр дамжуулжээ. Жоуша “Онгоц хүний буруутай үйлдлээс болж сүйрэх болно. Гэхдээ яг аль улсад гэдгийг нь хэлж мэдэхгүй юм” хэмээн зөгнөж байв. Зөн билэгч үүнээс өмнө 2011 онд Индонезийн онгоцны ослыг урьдчилан таамаглаж байсан гэдэг. Харин Малайзын онгоц өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд ор сураггүй алга болсоны дараа "Далайн занганд орсон учраас олоход цаг хугацаа шаардана. Гэхдээ хэлтэрхийнүүд нь удахгүй эрэг дээр хөвж гарч ирнэ" гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл (1)