
"Петрочайна Дачин Тамсаг"-ийн тээвэрлэлт буурсан талаар эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал, "Петрочайна Дачин Тамсаг" компанийн 19 дүгээр талбайн ачилтын хэсэгт гарсан галын улмаас тээвэрлэлт нь долоо хоногийн хугацаанд 90 хувиар буурсан байна. Харин ачих хэсгийн байгууламжийн гэмлтийг энэ сарын 17-нд засварлаж дууссаныг Газрын тосны газраас мэдээллээ.Сэргээн засварлах ажил дууссанаас хойш өдөрт дунджаар 85 машинаар 2125 тонн нефть тээвэрлэсэн байна.
Д.Дуулим