
ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хяналтын хороо саяхан хуралдсан байна. Уг хурлаар улсын нэгдүгээр амаржих газарт гарсан эхийн эндэгдэлд холбогдсон эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн асуудлыг хэлэлцэж хариуцлага тооцсон байна. Тухайлбал, иргэн Б-д эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ ёс зүйн ноцтой зөрчил гаргасан их эмч Н.Бадрах, А.Мөнхбилгүүн, Д.Соёл-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын эмчлэх эрхийг гурван сараас нэг жил хүртэлх хугацаагаар хүчингүй болгох саналыг Эрүүл мэндийн сайдад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)