
21 настай дуучин, жүжигчин Селена Гомезын гэрт үл таних эр хулгайгаар нэвтэрчээ. Дуучны гэрт зөвшөөрөлгүй нэвтэрсэн 20 настай Круз Чид 55 мянган долларын торгууль ноогдуулсан байна. Селена оройн 09:30 минутанд гэртээ ирэхэд дуу чимээ гарахыг сонсоод цагдаа дуудсан ажээ. Хэрэгтэн хаалга тогшоод Селена Гомезын найз гэж өөрийгөө танилцуулсан нь худал байсан тул хамгаалалтын ажилтнууд үүдээ нээж өгөөгүй байна. Тиймээс дуучин бүсгүйн гэрт хулгай хийхээр нууцаар нэвтэрчээ. Саяхан Селена Гомез хүүхдүүдийн сэтгэлд нийцсэн дуучнаар шалгарсан билээ.
Сэтгэгдэл (1)