
АНУ-ын Техас мужийн “Fort Hood” цэргийн баазад буутай этгээд гал нээсний улмаас гурван хүн амиа алдаж, 16 хүн шархаджээ. Хэрэгтэн хүмүүс рүү гал нээснийхээ дараа өөрийгөө буудсан юм. Ерөнхийлөгч Барак Обамагийн шаардлагаар мөрдөн байцаалтыг хурдан явуулж сэжигтэнийг тархины гэмтлийн улмаас тус баазад сэтгэцийн эмчилгээнд хамруулж байсныг тогтоов. Мөн 2011 онд Ирак улсад алба хашиж байсан бөгөөд эхнэр, гэр бүл нь баазад амьдарч байжээ. Сэжигтэний гэр бүлийн мэдээллийг албан ёсоор баталгаажуулах хүртэл нэрийг нь олон нийтэд зарлахаас татгалзсан байна. Техас мужийн цэргийн баазад өмнө нь 2009 онд буутай этгээд нэвтрэн 13 хүнийг хөнөөсөн ажээ.