АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан хоёр шатны шүүхээс 23 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Ч.Баттуулыг цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байсан 407 дугаар анги руу шилжүүлжээ. Ч.Баттуул анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандан гомдол гаргасан ч Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийг хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж, Ч.Баттуулын ялыг хэвээр үлдээсэн. Тиймээс өмгөөлөгчид нь хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Улсын дээд шүүхэд хандахаар бэлдэж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/



















































