Дэлхий дээр шоколадны амттай цорын ганц жимс бий. Сапотэ хэмээх энэхүү жимс нь жүржээс дөрөв дахин их с витамин, кальци агуулдаг байна. Ногоон өнгөтэй жимс нь дотор талдаа чавгатай адил үртэй бөгөөд 4-16 см диаметртэй юм. Мексик, Төв Америкт 3-4 жил тутам ургадаг. Мөн илчлэг ихтэй тул 2-10 хоногийн дотор ганцхан ширхгийг идэхэд хангалттай байдаг гэнэ.







