Орчин үед төрөл бүрийн үйлчилгээ авахад оочер дугаар үүсч, хүмүүсийг стресстүүлэх болсон. Тэгвэл Нью-Йорк хотын оршин суугч Роберт Самуэл шинэ юмуу хямдралтай бүтээгдэхүүн худалдан авах гэж дугаарлан зогсож буй хүмүүст туслангаа хангалттай мөнгө олдог байна. Роберт бусад хүмүүсийн оронд нэг цаг зогсоход 25, хагас цаг нь 10 долларын хөлс авдаг. Хүмүүс түүний ачаар ажлаа хурдан бүтээдэг учраас төлбөр өгөхдөө ер харамсдаггүй байна. Тэрээр энэ санааг хамгийн анх iPhone 5 гар утас худалдаанд гарахад бодож олсон бөгөөд нээлтийн үеэр 325 долларын орлого олжээ. Заримдаа 5-19 цаг дугаарлан суух хэрэг гардаг хэмээн Робертбн хэлснээс үзэхэд тийм ч хялбар ажил биш бололтой. Гэхдээ түүний санаа ирээдүйд амжилттай бизнесүүдийн нэг болж магадгүй байна.





