
Сувир Мирчандани хэмээх 14 настай сурагч хүү санхүүгийн шинжээчдийн хэдэн арван жилийн турш толгойгоо гашилгаж байсан төсвийн зардал хэмнэх энгийн аргыг нээжээ. Тэрээр бүх албан бичиг, баримтуудыг “Times New Roman”-ны оронд “Garamond” форматаар хэвлэхийг санал болгож байна. “Garamond” нь бичиг баримтыг тод, нарийхан хэвлэдэг тул будагны зардлыг 25 хувиар бууруулах юм. Засгийн газар бичиг баримтын зардалд их мөнгө зарцуулдаг учраас энэ форматыг ашиглавал 400 сая доллар хэмнэх боломжтой гэнэ. Тэрээр багшийнхаа даалгаврын дагуу компьютерийг байгаль орчинд ээлтэй аргаар ашиглах аргыг судлаж байгаад дээрх нээлтийг хийсэн байна. Маш олон судалгааны дүнд будаг хэмнэдэг форматыг нээсэн аж. Сувир хүү зөвхөн сургуулийнхаа бичиг баримтуудыг өөрийнхөө бодож олсон аргаар хэвлэхэд зардлын 24 хувийг бууруулж, жилд 21 мянган доллар хэмнэж буйг нотолжээ. Америкчууд зөвхөн иргэний бүртгэлийн системд өдөрт 20 мянган бичиг баримт хэвлэдэг байна.
Сэтгэгдэл (4)