“Associated Press” мэдээллийн агентлагийн хоёр сурвалжлагч Афганистаны зүүн мужид амиа алджээ. Анжа Ниедринхаус хэмээх сурвалжлагч бүсгүйг хамтран зүтгэгч Кэти Гэнноны хамтаар Пакистаны хилийн ойролцоо орших Хост хотод байхад нь буудан хороосон аж. Энэхүү харгис үйлдэл нь бямба гаригт болох сонгуулийн харуул хамгаалалтыг сайжруулах шаардлагатайг Афганистанчуудад дахин санууллаа. Сэтгүүлчдийг машинд нь буудан хороосон нь Талибан бүлэглэлийн заналхийлэл гэж эрх баригчид мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Хамид Карзай дээрх хэрэг гарсанд эмгэнэж буйгаа илэрхийлээд мөрцөн байцаалтыг хурдан явуулна гэдгээ амлажээ. Мөн ерөнхийлөгчийн сонгуулийн аюулгүй байдлыг хангахаар 200 мянган цэрэг бэлтгэсэн гэжээ.


Сэтгэгдэл (2)