“Формула 1” авто уралдааны долоон удаагийн аварга Михайл Шумахер олон сар комд байсны эцэст ухаан орж, амьд үлдэх найдлагатай болсон талаар түүний төлөөлөгч Сабина Кехм олон нийтэд мэдэгджээ. 45 настай Германы тамирчин тэрээр өнгөрсөн оны 12-р сарын 2-нд цанаар гулгаж байгаад толгойдоо хүнд гэмтэл авсан юм. Мөрдөгчид Францын Мерибел цанын баазад болсон тамирчны осол хурд хэтрүүлсэнээс болсоныг тогтоожээ. Шумахер 19 жил хурдны спортод хүчин зүтгэж, 2012 онд зодог тайлсан байна.




Сэтгэгдэл (2)