Соломоны аралд буусан үерийн улмаас 12 хүн амиа алдаж, 10 мянга гаруй өрх орон гэргүй болжээ. Орон нутгийн хэвлэлийн мэдээлсэнээр 30 хүн сураггүй алга болоод байгаа гэнэ. Их хэмжээний ус нь дэд бүтцийн системийг эвдлэн ноцтой хохирол учруулсан тул онц байдал зарлажээ. Гэнэт буусан үер эндхийн байшин барилгаас гадна гүүр, даланг эвдлэн сүйтгэжээ. Үүнээс гадна ус цэвэршүүлэх систем доголдолд орж, их хэмжээний хохирол амсаад байна. Соломонд 55 мянган доллараар туслахаа Австралийн эрх баригчид амлажээ.


