Өчигдөр Египетийн Каир хотод 50 хосыг нэгэн зэрэг гэрлүүлэх ёслол зохион байгуулжээ. Хуримаа хийж байгаа эдгээр хосууд бүгд эцэг, эхгүй өнчин учраас баярын өдрөө элэг бүтэн тэмдэглэх боломжгүй юм. Тиймээс эдгээр залуус бие биедээ дэм болж, ийм нүсэр хурим хийсэн гэнэ. Энэ хуримын ёслолыг Арабын өнчин хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн 11 жилийн ойд зориулан тэмдэглэсэн байна.



