Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нь 1948 оны 04 сарын 07-нд анх үүсгэн байгуулагджээ. Энэ өдрөөс хойш жил бүрийн 04 сарын 07-ний өдрийг Дэлхийн Эрүүл Мэндийн өдөр болгон зарлаж уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн. Дэлхийн нийт хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, улс орнуудын Засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулдаг Дэлхийн Эрүүл Мэндийн өдрийг энэ жил дэлхий дахинаа “Дамжуулагчаар дамжих халдварт өвчний сэргийлэлтийг илүү сайн болгоё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
