Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-нд Хятадын Юнань мужийн Ёншан сууринд 5,3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас 32 хүн гэмтэж бэртэн, 71 мянган оршин суугчийн аж амьдралд шууд нөлөөлсөн юм. Тиймээс иргэдийг аврахын тулд 2,150 майхан байрлуулж, хоол хүнсний тусламжийг яаралтай хүргүүлжээ. Газар хөдлөлт хамгийн анх Бямба гаригийн өглөөний 06:45 минутанд 13 километрийн гүнд мэдрэгдсэн байна. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас гэрэл цахилгаан, харилцаа холбооны хэрэгсэл доголдон зургаан хотын 48 сургууль түр хаажээ. Одоогоор эвдэрч хэмхэрсэн зам, гүүрийг засахаар 1300 хүн ажиллаж байна.






Сэтгэгдэл (1)