
Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Африкийн хөгжлийн банк хамтран Нигерийн дотоодын нийт бүтээгдэхүүн 509,9 тэрбум америк долларт хүрсэнийг баталжээ. Ингэснээр Нигерь Африкийн хамгийн том эдийн засагтай орон болсоныг санхүүгийн шинжээчид онцлов. Африк тивийн газрын тосны хамгийн том үйлдвэрлэгч энэ улс дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө 26 дугаар байранд ордог байна. Нигерийн эдийн засгийн өсөлт ойрын таван жилд хадгалагдах өөдрөг дүр зураг харагдаж буйг эдийн засагчид онцлон тэмдэглэлээ. Статистикийн нарийвчилсан тооцоогоор Нигерийн харилцаа холбоо, мэдээллийн технологи, интернэт худалдаа, агаарын тээвэр, кино зэрэг салбарын орлого өссөн байна.