Малайзын онгоцыг эрэн хайх ажиллагааг явуулж буй багийн дарга Ангус Хьюстон хэвлэлийн бага хурал зарлаж, Австрали, Хятадын хайгуулын онгоц дохиолол хүлээн авсан талаарх мэдээлэл үнэн гэдгийг батлажээ. 239 зорчигчтой Малайзын онгоцыг Энэтхэгийн далайд сүйрсэнийг зарласан ч өнөөг хүртэл ямар ч ул мөр олдоогүй юм. Харин хайгуулын багийн усан онгоц үл мэдэгдэх чимээ сонссон нь алга болсон Боинг онгоцны дохиолол мөн байж болзошгүй хэмээн үзэж, баталгаажуулахаар ажиллаж байна. Хятадын багийнхан дохио ирүүлсэн газраас 90 километрийн зайтай цагаан зүйл хөвж буй талаар мэдээлсэн юм. Онгоцны хар хайрцагны батерей 30 хоногийн хугацаатай байдаг тул яаралтай олохгүй бол эрлийг цааш үргэлжлүүлэхэд улам хүндрэлтэй болно гэж үзжээ.






Сэтгэгдэл (1)