
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Зүүн Азийн асуудал эрхэлсэн зөвлөх Даниел Рассел Хятадын эрх баригчид түрэмгийн үйлдэл гаргаж болзошгүй хэмээн зовниж буйгаа илэрхийлжээ. Ноён Рассел ОХУ Крымийг өөртөө хүчээр нэгтгэсэн шиг Хятад улс хөрш зэргэлдээ орнууддаа түрэмгий үйлдэл гаргаж болзошгүй хэмээн сануулсан байна. Тэрээр Хятад улс Япон, Филиппин, Өмнөд Солонгостой үүсгэдэг газар нутгийн маргааныг дипломат замаар шийдвэрлэж чадахгүй байгаад гайхаж буйгаа илэрхийлсэн аж. Харин Хятадын гадаад хэргийн сайдын төлөөлөгч Хун Лэй огт өөр хоёр асуудлыг харьцуулсан хэмээн Расселыг зэмлэжээ. Хятад улс нь эрчим хүч гаргах боломжтой усны эх үүсвэрийг булаалдан Малайз, Вьетнам, Бруней, Тайваньчуудын газар нутгийг булаалддаг. Тиймээс хамгийн түрүүнд эдгээр улсуудад түрэмгийлэх магадлалтай гэж ажиглагчид үзэж байна.
Сэтгэгдэл (2)