Цагдаагийн албаны хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан зарим зүйлд өөрчлөлт ороод байгаа. Мэдээж эхний ээлжинд цагдаагийн бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орж, Дотоодын цэргийг цагдаагийн байгууллагатай нэгтгэх зэрэг ажлууд хийгдсэн. Тэгвэл энэ амралтын өдрөөс эхлэн зарим цагдаагийн хэлтсийнхэн шинэ хувцастай боллоо. Тодруулбал, эхний ээлжинд Олон нийтийн аюулгүй байдлын газрын хамгаалалтын газрын алба хаагчид шинэ хувцсаар хангагдсан байна. Дараагийн ээлжинд нийслэлийн бүх цагдаагийн алба хэлтсийн алба хаагчид хангагдах аж. Улмаар энэ сардаа багтан орон нутгийн алба хаагчдаа хувцаслахаар хариуцсан мэргэжилтэнүүд завгүй байна.






Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)