Энэтхэгт 814 сая сонгогч оролцсон дэлхийн хамгийн нүсэр санал хураалт эхэллээ. Есөн үе шаттай явагдах парламентын сонгууль өнөөдөр эхэлж тавдугаар сарын 12-нд дуусах юм. Саналыг тавдугаар сарын 16-нд тоолж, дүнг албан ёсоор зарлана. Парламентын 543 суудлын 272 суудлыг авсан нам Засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болох бөгөөд энэ удаагийн сонгуульд Энэтхэгийн авлигын эсрэг нам хүчтэй өрсөлдөнө гэж ажиглагчид үзэж байна. 2009 оны парламентын сонгуулиас хойш сонгогчдын тоо 100 саяар өсч, санал авах байрын тоо 930 мянган болж нэмэгджээ.



