
Украины сэтгүүлч, Майданы талбай дахь жагсаалд оролцогч Василий Сергиенког гэрээс нь хулгайлан авч явж, зэрлэгээр хөнөөснийхөө дараа Киев хотын ойд булшилсаныг прокурорууд тогтоожээ. Үндэсний эрх чөлөөний намын гишүүн Сергиенког үл таних этгээдүүд гэрийнх нь гаднаас цагаан машинд хүчээр суулган авч явсаныг ээж нь гэрчилж байна. Сэтгүүлчийн намын нөхөд нь энэхүү хэргийг улс төрийн зорилготой аллага гэж үзжээ. Харин прокурорууд Черкасская мужийн захирагч асан Сергей Тулубтай холбогдуулан шалгаж буй аж. Учир нь амиа алдсан сэтгүүлч Тулубыг шүүмжилсэн цуврал нийтлэл гаргаж байжээ. Ийнхүү Украины улс төрийн хямрал эхэлсэнээс хойш хоёр сэтгүүлч амиа алдаад байна. Өмнө нь “Времья” сонины сэтгүүлч Вячеслав Веремия цээжиндээ буудуулж амь үрэгдсэн юм.
Сэтгэгдэл (2)