
Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны 9 дүгээр давхар дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагын дагуу Эрэн хайх аврах салбарын тасгийг гаргахад иргэн 19 настай, эрэгтэй амиа хорлохыг завдаж байсныг амь биеийг нь авран хамгаалсан байна. Энэ мэт амиа хорлохыг завдсан тохиолдлыг гэмт хэрэгт тооцдог болсон гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй. Хүн түр зуурын ахархан бодлоороо амиа хорлохыг завдана гэдэг нийгэмд болоод өөрийн амьдралдаа асар их сөрөг зүйл үлдээх юм.
Д.Ундрах /24tsag.mn/