
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 8х5 метрийн хэмжээтэй мансардтай байшингийн дээврийн хэсэг, 3х5 метрийн хэмжээтэй зуны байшин, хураалттай 4 ханатай гэр шатаж байсныг унтраажээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хөшөөтийн аманд хашаа шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад хашаа, өвс шатаж байсныг унтраасан байна. Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 26 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/